
Японы Мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё өнөөдөр буюу 11 дүгээр сарын 9-ний өдөр Фукуока хотноо албан ёсоор эхэллээ.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Кюүшюү башёгийн 2 дахь өдрийн /2026.11.09/ барилдааны тоймыг толилуулж байна.
Макүүчид дэвшсэн Кёокукайюү Шагдарсүрэнгийн Далайбаатар /М-16/ өнөөдөр Китановака/М-15/-тай учраа таарч барилдан түүнийг окуридаши мэхээр хаяснаар 2 даваатай боллоо.

Дээд зиндаандаа эргэн ирсэн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил /М-15/ энэ өдөр Токихаяатэ/М-14/-тэй оноолт тааран барилдаж түүнийг цүкидаши мэхээр хаяж 1 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Макүүчид дэвшсэн Дэванорюү Т.Тэмүүлэн өнөөдөр Асасуйрюү/М-13/-тэй учраа тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр давснаар 2 даваатай болов.

Тошинофүжи Ө.Дэмиджамц/М-13/ энэ өдөр Ичияамамото/М-12/-той оноолт тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 2 унаатай болоод байна.

Асахакурюү Р.Жамьяантогтох/М-11/ энэ өдөр Аби/М-12/-тэй учраа тааран барилдаж түүнийг ошитаоши мэхээр хаяснаар 2 даваатай боллоо.

Харин Ошёома П.Дэлгэрбаяр /М-9/ өнөөдөр Рога А.Амарсанаа/М-8/-тай оноолт тааран хүчээ сорьж түүнд ёрикири мэхээр унаснаар тэд адилхан 1 даваа, 1 унаатай болоод байна.

Сэкиваке Атамифүжи башёгийн эхний өдөр Ура/М-2/-тай учраа таарч барилдан түүнийг котэнаге мэхээр хаяснаар 2 даваатай болоод байна.
Сэкиваке Фүжинокава энэ өдөр Такаясү//оноолт тааран барилдаж түүнд кимэдаши мэхээр унаж 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Озэки Аонишики энэ өдөр Комүсүби Ёшинофүжи-тэй учраа тааран хүч үзэн түүнийг учимүсо мэхээр хаяж тэд адилхан 1 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Фүжисэйүн/М-2/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 2 даваатай болоод байна.
Озэки Котозакүра энэ өдөр Комүсүби Чураноүми-тэй учраа тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр давж 1 унаа, 1 даваатай болов.
Их аварга Оносато өнөөдөр Фүжирёога/М-1/-тай оноолт тааран хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар тэд адилхан 1 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Бэртлийн улмаас өнжөөд байсан Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн башёгийн 2 дахь өдөр Асанояама/М-1/-тай учраа таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр хаяснаар 2 даваатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!