
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Завханы ихэнх сумдын нутгаар 0.0-3.5 мм, Ховд, Говь-Алтайн хойд, Баян-Өлгий, Увсын зарим, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Улз голын хөндийгөөр 3-2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон голын хөндийгөөр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.
Эх сурвалж: УЦУОШГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!