Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ оны эхний 9 сард 14.8 мянган зээлдэгчид орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.6 хувь буюу 12.3 их наяд төгрөгийг хэвийн, 1.6 хувь буюу 198.2 тэрбум төгрөгийг анхаарал хандуулах, 0.9 хувь буюу 108.9 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлж байна.
Арилжааны банкууд, Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон орон сууцны зээлийн үлдэгдэл энэ оны 8 дугаар сарын эцэст гэхэд 12.6 их наяд төгрөг байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.8 хувь буюу 2 их наяд, өмнөх сарынхаас 1.3 хувь буюу 157.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Оюундэлгэр

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!