Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боксын ертөнцөд 15 тулалдахдаа нэг ч ялагдаагүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар ирэх сарын 13-нд АНУ-ын Техас мужид ээлжит тулаанаа хийх гэж байна.
Мэргэжлийн боксын WBC холбооны super featherweight буюу 130 паунд (58.976 кг)-ын жинд өрсөлдөх түүний өрсөлдөгч нь Тажикстаны тулаанч Мухаммад Якубов юм. Якубов замналдаа 24 тулаан хийхдээ 23 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй яваа аж. Хоёр боксчин 2026 оны дөрөвдүгээр сард тулалдахаар товлоод байсан ч түр хойшилсон юм. Харин ийнхүү тэдний хүлээлт үүсгэсэн тулааны тов дахин тодорхой боллоо.
Мухаммад Якубов жингийнхээ чансааны долдугаарт эрэмбэлэгдэж байгаа бол Э.Цэндбаатар есдүгээр сарын шинэчлэгдсэн чансаагаар дэлхийн шилдэг 10 боксчны тоонд багтжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!