Японы Мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё 11 дүгээр сарын 10-22-нд Фукуока хотноо үргэлжилж аваргаа тодруулна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Кюүшюү башёгийн 15 дахь өдрийн /2026.11.22/ барилдааны тоймыг толилуулж байна.
Хамгийн ахмад бөх, олон амжилтын эзэн Тамаваши Б.Мөнх-Оргил /М-15/ энэ өдөр Асасуйрюү/М-13/-тэй оноолт тааран барилдаж түүнийг котэнаге мэхээр давснаар 10 даваа, 5 унаатай Кюүшюү башёг амжилттай өндөрлүүллээ.
Дэванорюү Т.Тэмүүлэн /М-14/ башёгийн сүүлийн өдөр Таканошо/М-11/-той учраа тааран барилдаж түүнд мэхээр унаж 8 даваа, 7 унаатай башёг дуусгаж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-9/ өнөөдөр Кёокукайюү Ш.Далайбаатар /М-16/-тай оноолт тааран барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 7 даваа, 8 унаатай болж, Кёокукайюү 8 даваа, 7 унаатай качикоши хийлээ.
Асахакурюү Р.Жамьяантогтох /М-11/ энэ өдөр Нишикифүжи/М-8/-тэй учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар 11 даваа, 4 унаатай башёг өндөрлүүлж байна.
Рога А.Амарсанаа/М-8/ энэ өдөр Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-13/ оноолт таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 10 даваа, 5 унаатай болсон бол Тошинофүжи 8 даваа, 6 унаатай башёг дуусгав.
Комүсүби Ёшинофүжи өнөөдөр Гонояама/М-5/-тай оноолт тааран барилдаж түүнд цүкидаши мэхээр унаж 7 даваа, 8 унаатай болсон Гонояама 8 даваа, 7 унаатай башёг дуусгалаа.
Комүсүби Чураноүми өнөөдөр Хирадоүми/М-5/-тэй учраа таарч барилдан түүнийг цүкиотоши мэхээр давж тэд апил 4 даваа, 11 унаатай башёг дуусгаж байна.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Вакамотохару/М-7/-тай учраа тааран түүнд цүкиотоши мэхээр унаж 11 даваа, 4 унаатай болсон бол Вакамотохару 13 даваа, 2 унаатай башёг дуусгаж түрүү бөх болох замаа засаад байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Сэкиваке Фүжинокава-тай оноолт тааран барилдаж түүнийг котэнаге мэхээр хаяж 10 даваа, 4 унаатай боллоо.
Озэки Аонишики энэ өдөр Озэки Котозакүратай оноолт таарч барилдан түүнийг котэнаге мэхээр давж 7 даваа, 8 даваатай болсон бол Котозакүра 8 даваа, 7 унаатай башёг өндөрлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!