Японы Мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё 11 дүгээр сарын 10-22-нд Фукуока хотноо үргэлжилж аваргаа тодруулна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Кюүшюү башёгийн 5 дахь өдрийн /2026.11.10/ барилдааны тоймыг толилуулж байна.
Макүүчид дэвшсэн Кёокукайюү Шагдарсүрэнгийн Далайбаатар /М-16/ өнөөдөр Онокацү /Жүрёо-1/-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 3 даваа, 2 унаатай боллоо.
Дээд зиндаандаа эргэн ирсэн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил /М-15/ энэ өдөр Арашифүжи/М-16/-тэй оноолт тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаж 3 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Макүүчид дэвшсэн Дэванорюү Т.Тэмүүлэн өнөөдөр Токихаяатэ/М-14/-тэй учраа тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр давснаар 4 даваа 1 унаатай болов.

Асахакурюү Р.Жамьяантогтох/М-11/ энэ өдөр Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-13/-тай оноолт тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваа, 1 унаатай болоод байна. Харин Тошинофүжи 1 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.


Харин Ошёома П.Дэлгэрбаяр /М-9/ өнөөдөр Охо/М-10/-той оноолт тааран хүчээ сорьж түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 4 даваа, 1 унаатай болоод байна.

Рога А.Амарсанаа/М-8/ энэ өдөр Асакорюү/М-9/-тэй учраа тааран барилдаж түүнийг кимэдаши мэхээр давж 2 даваа, 3 унаатай болов.
Комүсүби Чураноүми өнөөдөр Комүсүби Ёшинофүжи-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаж 1 даваа, 4 унаатай болсон Ёшинофүжи 3 даваа, 2 унаатай байна.
Сэкиваке Атамифүжи башёгийн 5 дахь өдөр Сэкиваке Фүжинокаватай учраа таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр хаяснаар 5 даваатай болоод байна.
Озэки Аонишики энэ өдөр Хакүнофүжи//-тэй учраа тааран хүч үзэн түүнийг шитатэнаге мэхээр хаяж 3 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Асанояама/М-1/-тай оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваа, 1 унаатай болоод байна.
Озэки Котозакүра энэ өдөр Такаясү/М-3/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 1 унаа, 4 даваатай болов.

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн башёгийн 5 дахь өдөр Фүжисэйүн /М-2/-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 3 унаатай боллоо.
Их аварга Оносато өнөөдөр Ура/М-2/-тай оноолт тааран хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!