Японы Мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё 11 дүгээр сарын 10-22-нд Фукуока хотноо үргэлжилж аваргаа тодруулна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Кюүшюү башёгийн 6 дахь өдрийн /2026.11.13/ барилдааны тоймыг толилуулж байна.
Дээд зиндаандаа эргэн ирсэн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил /М-15/ энэ өдөр Китановака/М-15/-тэй оноолт тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаж 3 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-13/ өнөөдөр Кёокукайюү Шагдарсүрэнгийн Далайбаатар /М-16/-тай учраа таарч барилдан түүнийг цукайт мэхээр хаяснаар 2 даваа, 4 унаатай боллоо. Харин Кёокукайюү 3 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Макүүчид дэвшсэн Дэванорюү Т.Тэмүүлэн/М-14/ өнөөдөр Аби/М-12/-тэй учраа тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр давснаар 4 даваа 1 унаатай болов.

Асахакурюү Р.Жамьяантогтох/М-11/ энэ өдөр Токихаяатэ/М-14/-тэй оноолт тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 5 даваа, 1 унаатай болоод байна.
Харин Ошёома П.Дэлгэрбаяр /М-9/ өнөөдөр Кимбозан/М-/7/-той оноолт тааран хүчээ сорьж түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 4 даваа, 1 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа/М-8/ энэ өдөр Шиши/М-10/-тэй учраа тааран барилдаж түүнийг кимэдаши мэхээр давж 2 даваа, 3 унаатай болов.
Комүсүби Чураноүми өнөөдөр Комүсүби Ёшинофүжи-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаж 1 даваа, 4 унаатай болсон Ёшинофүжи 3 даваа, 2 унаатай байна.
Сэкиваке Атамифүжи башёгийн 5 дахь өдөр Сэкиваке Фүжинокаватай учраа таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр хаяснаар 5 даваатай болоод байна.
Озэки Аонишики энэ өдөр Хакүнофүжи//-тэй учраа тааран хүч үзэн түүнийг шитатэнаге мэхээр хаяж 3 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Асанояама/М-1/-тай оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваа, 1 унаатай болоод байна.
Озэки Котозакүра энэ өдөр Такаясү/М-3/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 1 унаа, 4 даваатай болов.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн башёгийн 5 дахь өдөр Фүжисэйүн /М-2/-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 3 унаатай боллоо.
Их аварга Оносато өнөөдөр Ура/М-2/-тай оноолт тааран хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!