Амралтын өдрийн спорт хуанли
Энэ амралтын өдрүүдэд ёстой уйдах завгүй байх нь ээ. Жинхэнэ утгаараа спортоор амьсгалж өнгөрүүлэх юм бишүү. Дөрвөн ч газар бөхтэй, гурван ч тулаантай, шатрын багийн ААШТ, 3х3, сагсан бөмбөгийн лиг, волейболын лиг, сүмо гээд ёстой үзээтэй байх юм байна даа. Сайхан даа. Юу, юу болохыг базаад хүргэе. Манайхан гоё шийрийдээд бусадтайгаа хуваалцаарай.
Арваннэгдүгээр сарын 14-ний бямба гараг
-Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг Тажикистаны мэргэжлийн боксчин Мухаммадхужа Искандарович Якубовтой хийнэ. Солгой өрөлттэй энэ залуу мэргэжилд 23 ялсан гэж байгаа. Дэлхийн чансааны 7-д яваа. Тулааныг Монголын шилдэг боксчдын нэг, олон улсын хэмжээний мастер Н.Шинэбаяр өөрийн пэйж хуудсаараа шууд тайлбартай дамжуулна. Тулаан 08:00 цагаас болох хуваарьтай.
-Манай шилдэг тулаанчдын нэг MGL-1 холбооны аварга Д.Батсүмбэрэл АНУ-ын тамирчин Брэндон Олсентой хагас дунд жингийн аваргын бүсний төлөө тулалдана. Харин Б.Азжавхлан, АНУ-ын тамирчин Дрию Девисын эсрэг рингэнд гарна. Үүнийг Монголын холимог тулааны “Монгол файтинг чэмпионшип” АНУ-ын “Драгон Хаус” Сан Франциско хотын “Кезар Павильон” ордонд зохион байгуулж байгаа юм. Цаг нь манайхаар 09:00 цагт орчимд байв уу даа. Мөн Г.Алтаншагай Хятадын тулаанч Ву Лейтэй тулалдахаар рингэнд гарна.
-Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Найрамдал” сангийн аж ахуй байгуулагдсаны түүхт 50 жил, даян аварга Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан болно. 10:00 цагт эхлэх барилдааныг NTV телевизээр шууд дамжуулна.
-Эрдэнэт хотод “CuMo arena” цогцолборын нээлтэд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 14:00 цагт эхэлнэ. Барилдааныг МҮОНТВ-ээр шууд дамжуулна.
-Дархан-Уул аймагт Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, аймгийн заан Ц.Гонгор агсны нэрэмжит 20 хүртэлх насны үндэсний бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болно.
-Увс аймгийн Улаангом хотод тус аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит “Увс нуур” цомын төлөөх уламжлалт барилдаан болно.
-“Крокус” эвент холлд сагсан бөмбөгийн 3х3-ын “Зайсан” их дуулга тэмцээн 12:00 цагт эхэлнэ. Энэхүү тэмцээнд 12 орны 16 шилдэг баг өрсөлдөж байгаа юм. Манайхаас “Улаанбаатар Энержи”, “Сансар” багт оролцоно. Тэмцээнийг PSN3 сувгаар шууд дамжуулна.
-Монголын волейболын холбооны Про+ дээд лигийн хүрээнд гурван тоглолт болно. 12:00 цагаас Хашхан-Хобби Эйс /эм/, 14:30 цагаас Минтонетт Говь-Төв Миг /эр/, 17:00 цагаас Хилчин-Дархан Могулстай тоглох хуваарьтай. Тоглолтыг NSports сувгаар шууд дамжуулна.
-Сагсан бөмбөгийн холбооны М хөгжлийн лигийн хүрээнд эрэгтэй 5, эмэгтэй 2 тоглолттой. Монголын сагсан бөмбөгийн холбооны пэйж хуудсаар шууд дамжуулалт явж магадгүй. Тоглолт МҮЭСТО-ы зааланд 08:00 цагаас эхэлнэ.
-Японы мэргэжлийн сүмо бөхийн 7 дахь өдрийн барилдаантай. Барилдааныг 15:00 цагаас UBS телевиз шууд дамжуулна.
Арваннэгдүгээр сарын 15-ны ням гараг
-Дархан-Уул аймагт Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, аймгийн заан Ц.Гонгор агсны нэрэмжит 20 хүртэлх насны үндэсний бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.
-Увс аймгийн Улаангом хотод тус аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит “Увс нуур” цомын төлөөх уламжлалт барилдаан өндөрлөнө
-“Крокус” эвент холлд сагсан бөмбөгийн 3х3-ын “Зайсан” их дуулга тэмцээний хасагдах шатны тоглолтууд 14:00 цагт эхэлнэ. Энэхүү тэмцээнд 12 орны 16 шилдэг баг өрсөлдөж байгаа юм. Манайхаас “Улаанбаатар Энержи”, “Сансар” багт оролцоно. Тэмцээнийг PSN3 сувгаар шууд дамжуулна.
-Сагсан бөмбөгийн холбооны М хөгжлийн лигийн хүрээнд эрэгтэй 5, эмэгтэй 2 тоглолттой. Монголын сагсан бөмбөгийн холбооны пэйж хуудсаар шууд дамжуулалт явж магадгүй. Тоглолт МҮЭСТО-ы зааланд 08:00 цагаас эхэлнэ.
-Японы мэргэжлийн сүмо бөхийн 8 дахь өдрийн барилдаантай. Барилдааныг 15:00 цагаас UBS телевиз шууд дамжуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!