
Аргын тооллын 2026 оны 10 дугаар сарын 9. Пүрэв /Гэгээ/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал Морин жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 29, Сугар /Бадрангуй/ гараг. Зургаан цагаан мэнгэтэй, Харцага одтой, Улаан луу өдөр.
Өдрийн наран 7 цаг 02 минутад мандаж, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал /16 цаг 10 мин/. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!