
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагааны хуваарийг танилцуулж байна.
10.09-нд 11:00 цагт
“Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл” Нээлттэй хэлэлцүүлэг
10.09-нд 15:00 цагт
Монгол бөхийн өргөөний сургалтын танхимд “Нийгэмд үзүүлэх тамирчдын ёс суртхууны манлайлал” ССАЖЗЯ, БТСУХ, МҮОХ, Спорт холбоодоос төлөөллийг урьж оролцуулах хэлэлцүүлэг,
10.10 Бямба 12:00 цагт
"Грийншоу" продакшны нэрэмжит барилдаан,
10.11 Ням 11:00 цагт
Аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаан,
10.16-18 Баасан-Ням
Өсвөр, залуучуудын УАШТ / тус барилдаан Архангай аймаг, Цэцэрлэг хотод/,
10.17-нд 11:30 цагт
Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол улсын Аварга цолны хүндэтгэлийн Улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан /Дархан хотод/,
10.24 Бямба 13:00 цагт
Баянзүрх Хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд тус тус зохион байгуулах юм байна.
МҮБХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!