НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь ханш огцом унасны дараа эргэн өссөнөөр дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад тэргүүлэх байр сууриа эргүүлэн авчээ.
Өнөөдрийн байдлаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 2.99 их наяд ам.доллар болж дахин өслөө. "Apple"-ийн хувьцаа унасны дараа хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтыг тэргүүлж байсан "Microsoft"-ынх одоогоор 2.90 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна.
“Yahoo Finance” цахим хуудсанд мэдээлснээр, лхагва гаргийн арилжаа хаагдах мөчид "Apple" компанийн нэгж хувьцаа 198.85 ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх өдрийн арилжаатай харьцуулахад 15.33 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин "Microsoft"-ийн хувьцааны үнэ 10.13 хувиар өсөж, нэгж хувьцаа нь 390.49 ам.доллароор арилжаалагджээ.
Өнгөрсөн дөрвөн арилжааны явцад хувьцааных нь ханш 23 хувиар унаснаар “Apple” дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад тэргүүлэх байр сууриа “Microsoft” компанид алдаад байсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!