Японы Токио хотноо болж байгаа мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 6 дахь өдрийн /2025.05.16/ барилдаанд Тамашохо Э.Энхманлай /М-17/, Токихаяатэ /М-13/-тэй хүч үзэж түүнийг ёритаоши мэхээр давснаар 2 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр/М-6/, Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/-тэй хүчээ сорин түүнийг окуридаши мэхээр хаяснаар тэд адилхан 3 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/ энэ өдөр Чураноүми /М-7/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар тэд адилхан 1 даваа, 5 унаатай боллоо.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн, Вакамотохару /М-1/-тай хүч үзэж түүнд кубинаге мэхээр унаснаар башёг 3 даваа, 2 унаатай үргэлжлүүлж байна.
Охо /М-1/ энэ өдөр Аби/М-2/-той хүч үзэн барилдаж түүнд хатакикоми мэхээр унаснаар тэд адил 3 даваа, 3 унаатай боллоо.
Озэки Оносато, Гонояама /М-2/-тай учраа тааран түүнийг ошидаши мэхээр давснаар 6 даваатай Хакүохо /М-7/-гийн хамт башёг тэргүүлсээр байна.
Энэ өдөр Озэки Котозакура, Такерүфүжи /М-4/-тай хүчээ сорин барилдаж түүнийг ёритаоши мэхээр хаяж 4 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/-той хүч үзэж түүнийг түүнийг ошидаши мэхээр хаяснаар 4 даваа, 2 унаатай болсон бол Тамаваши 2 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!