Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орж, салхитай, сэрүүхэн байна.
2025 оны 6 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 хэм, Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, говийн бүс утгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.
2025 оны 6 дугаар сарын 05-09 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 5-7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 5-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!