Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 4-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
9:30 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд: Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтын тухай хэлэлцүүлэг болно.
12:00 цагт: “Хариуцлагатай салютын хэрэглээ ба иргэд, байгууллагуудын анхаарах зүйлс” сэдвээр мэдээлэл хийнэ.
14:00 цагт “Чингис хаан” үндэсний музейд: Польш Улсын Варшавын Их сургуулийн Дорно дахин судлалын профессор Агата-Бария Стажинск олон нийтэд зориулсан цуврал лекцийг уншина.
Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!