Олимпын хөдөлгөөний үндэс суурийг тавьсан өдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 23- ны өдөр Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентри албан ёсоор Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээн авлаа.
12 жилийн турш Олон Улсын Олимпын Хороог удирдсан Томас Бах тус хорооны төв байрны бэлгэдлийн түлхүүрийг 9 дэх ерөнхийлөгч Кирстид гардуулан өгөв.
ОУОХ-ны анхны эмэгтэй ерөнхийлөгч ийнхүү албан ёсоор ажлаа эхлүүлж буйд баяр хүргэе.
Швейцарын Лозанна хотноо болсон энэхүү үйл ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш. Магван нар оролцов.
МҮОХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!