Өнөөдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 16-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Эрчим хүчний яамны хурлын танхимд: Эрчим хүчний салбарын хөгжил ба реформ судалгааны ажлын дунд шатны тайлангийн хэлэлцүүлэг болно.
09:00 цагт “Блю Скай” зочид буудлын “Даймонд” танхимд: Тарваган тахал өвчний талаарх "YERSINIA" олон улсын 15 дахь удаагийн симпозиум болно.
09:00 цагт “Туушин” зочид буудалд: Авлигын эсрэг менежментийн тогтолцооны олон улсын стандартын сургалт болно.
09:30 цагт Нээлттэй нийгэм форумын Хурлын танхимд: Улс төрийн намын санхүүжилт, хандивын бүртгэл, тайлагналын цахим системийн даалгавар боловсруулах хэлэлцүүлэг болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10:30 цагт: УИХ, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан хамтран Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
10:40 цагт Уран зургийн галерейд: Хятадыг танин мэдэх нь-Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт, Монгол-Хятадын найрамдалт харилцааг илтгэх гэрэл зураг болон номын уулзалт үзэсгэлэнгийн нээлт болно.
11:00 цагт Спортын төв ордонд: “Ахиллис Монгол” олон улсын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилготой Бүх нийтийн марафон гүйлтийн талаар хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт: Озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Озоны үндэсний албаны захирал, профессор Ц.Адъяасүрэн, ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэн, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны ТУЗ-ийн дарга Х.Оргил нар хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагт Монгол банкны Г байранд: Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн хурал болно.
11:30 цагт: “Сэлбэ 20 минутын хот”-ын дараагийн ээлжийн орон сууцны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
19:00 цагт: Хятад орныг таних мэдэх “Өвөр Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд Тэргэл сарны баярыг угтах тоглолт болно.
Үндэсний номын сангийн үйл ажиллагаа өнөөдрөөс өвлийн цагийн хуваарьт шилжлээ. Өвлийн цагийн хуваариар Төв болон салбар номын сангууд Даваа-Баасан гарагт 09:00-20:00 цаг, Бямба, Ням гарагт 09:00-17:00 цагт ажиллана.
Баянхонгор аймагт: Монголын бүх ард түмний спортын XVI их наадам үргэлжилж байна.
Хөвсгөл аймагт: Хөл хориог цуцалж, өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв.
Японы Токио хотод: Мэргэжлийн сумогийн Аки башё 3 дахь өдрөө үргэлжилнэ.
Хорватын Загреб хотод: чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байна.
Японы Токио хотод: Хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна.
Филиппиний Манила хотод: Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!