
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Аравдугаар сарын 2-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурч, Алтайн уулархаг нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.
2025 оны 10-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж 3-8 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.
2025 оны 10-р сарын 03- 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 3-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар