Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 3-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
09:00 цагт “Корпорейт” зочид буудалд: Монголын хуульчдын холбооноос Азийн 13 дахь про боно чуулга уулзалт эхэлнэ.
10:00 цагт: Нобелийн Энхтайваны шагналт, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор “Climate Reality Leadership Corps” манлайллын сургалт зохион байгуулна.
10:00 цагт Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан цогчэн”-д: “Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
11:30 цагт: Монгол ардын намын дэргэдэх "Хамтын хүч" жигүүрээс улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл хийнэ.
14:00 цагт МҮХАҮТ-д: Монгол, Хятадын бизнес уулзалт болно.
15:00 цагт ШУА-ийн төв байранд: ШУА-ийн ээлжит их чуулганаар "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван үндсэн чиглэл"-ийн төслийг хэлэлцэнэ.
Архангайд: Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг үргэлжилж байна.
Өвөрхангайд: 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулна.
Дархан-Уул аймагт: “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа нээлтээ хийнэ.
Өмнөговь аймагт: Даланзадгад хотод “Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.
Сэлэнгэ аймагт: “Сэлэнгийн Алтан намраар аялахуй” үзэсгэлэн худалдаа Партизаны талбайд болно.
Тринадад ба Тобаго улсад: 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилнэ.
Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудыг түр хаав.
-
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!