“МИЛАН КОРТИНА 2026” Өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчид Испанийн Kelme брэндийн спортын хувцас өмсөнө.
Ирэх 2026 оны 2 дугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан, Кортина хотуудад зохион байгуулагдах Өвлийн XXV Олимпын наадамд Монгол улс гүйлтийн цанын төрлөөр 2 тамирчин оролцох эрх аваад байгаа.
“Милан Кортина 2026” Өвлийн Олимпын наадамд оролцох баг тамирчдыг Испани улсын Келме брэндийн спортын хувцсаар ивээн тэтгэх гэрээг өнөөдөр үзэглэлээ.
Уг ёслолын ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЗГХА-БТСУХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Э. Билэгт, “Грийн Амиго” ХХК-ий ерөнхий захирал Н. Амартүвшин нарын албаны бусад хүмүүс оролцов.
Келме брэнд нь 1963 онд Испани улсад байгуулагдаж, 50 гаруй улсад салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсад 2022 оноос хойш “Грийн Амиго” ХХК албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлжээ.
Ташрамд дуулгахад, Тус брэнд нь “Канвон 2024” Залуучуудын өвлийн олимпын наадам, “Харбин 2025” Азийн өвлийн наадамд баг тамирчдыг ивээн тэтгэн хамтран ажиллаж байсан түүхтэй билээ.
МҮОХ /MNOC/
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!