
Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 11-ний хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товложээ.
Шар тивийн томоохон тэмцээнийг эх орныхоо нийслэл Улаанбаатар хотод хүлээн авч, зохион байгуулахаар болсон Монголын боксын холбоонд спорт сонирхогчид болон дэмжигчид баяр хүргэж байна.
Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо /MNOC/