
Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 3-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд төрийн айлчлал хийнэ.
08:30 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт “Новотел” зочид буудалд: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийн хүрээнд зохион байгуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “UB-ABILITY EXPO-2025” үйл ажиллагаа болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: “Монголын Залуучуудын Эвсэл” ТББ-аас 2026 оны төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээ болон санал зөвлөмжийг танилцуулна.
11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Монгол Оросын хамтарсан “Бүхнийг фронтод тэмээн жингийн цуваа” төслийг хэрэгжүүлж буй “Үнэнч мөнх андууд” холбооны тэргүүн хурандаа Л.Амарсайхан нарын хүмүүс мэдээлэл хийнэ.
12:00 цагт Төрийн ордны Номын санд: МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор, доктор С.Баттулга, ХИС-ийн ОУХНСС-ийн захирал, доктор Д.Уламбаяр нар “Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого” хэлэлцүүлгийн илтгэлүүдийн эмхэтгэлийг танилцуулна.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг [email protected] и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр хүлээн авна.

-Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.
-МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж байна.
-Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
-Спортын гимнастикийн 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
МУЭ-ийн Арт галерейд: “Тусгаар тогтнол” үзэсгэлэн 12 дугаар сарын 16-ныг хүртэл гарч байна.
Уран зургийн галерейд: Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэн 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.
-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна.
Өвөрхангай аймагт: "Өвлийн идэш" үзэсгэлэн худалдааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!