
Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 10-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Ардчилал, хүний эрхийн өдөр тохиож байна
08:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын хуралдаан болно.
08:30 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд: -Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Оюутолгой"-н нээлттэй сонсголыг зохион байгуулна.
09:00 цагт "Блю скай" зочид буудалд: “Хүний эрхийн форум-2025” болно.
09:00 цагт “Новотел” зочид буудалд: “Их түмэн санаачлага” хөтөлбөрийн аялал жуулчлалын зөвлөлийн 16 дугаар уулзалтболно.
10:00 цагт МУИС-ийн төв байранд: “Монголын ардчилсан хувьсгалын үр дүн, ололт, сорилт, өнөөгийн байдал, цаашдын төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

Монгол Улс, Румын Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Румыны кино өдрүүд”-ийг энэ сарын 11-ныг хүртэл зохион байгуулна.
Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд: Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Оюутолгой"-н нээлттэй сонсголыгэнэ сарын 12-нийг хүртэл зохион байгуулна.
Хүүхэд хамгааллын “Асуудал-шийдэл” сарын аяныг энэ сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.
-Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
“Монгол арт галерей"-д Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарын хамтарсан “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн энэ сарын 11-нийг хүртэл гарна.
МУЭ-ийн Арт галерейд: “Тусгаар тогтнол” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарч байна.
“Бий контемпорари” арт галерейд: “Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал гарна.
“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
Лондон хотноо: Тус хотод үйл ажиллагаа явуулдаг "Мандхай" кашмер брэнд 2025 оны "Намрын хэмнэл" гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.
ОХУ-ын Сочи хотод: Өсвөрийн жүдочдийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!