Өнөөдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 6-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт МУБИС-ийн төв байранд: “Монгол Улсын Хятад хэлний багш нарт олон улсын сертификаттай сургалт” зохион байгуулна.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөний ажлын хэсгээс мэдээлэл хийнэ.
16:00 цагт МУЭ-ийн арт галлерейд: МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Л.Оргилболдын "Nature's Charisma" үзэсгэлэнгийн нээлт болно.
17:00 цагт: "Nomadic legend" ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулгын "Ган зам" паласт болно.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төв Цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

-Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн HUE Art Gallery-д нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
Монголын театрын музейд: “2026 өвлийн үзэсгэлэн” нэгдүгээр сарын 23-ныг хүртэл гарна.
"Чингис хаан" үндэсний музейд: “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн нэгдүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
Солонгос Улсын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд: Монгол, Солонгос хоёр орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!