
Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн өнгөрсөн ням гарагт буюу 3 дугаар сарын 8-нд Осака хотноо эхэлсэн. Сүмо бөх сонирхогч та бүхэндээ 2 дахь өдрийн /2026.03.08/ барилдааны тоймыг толилуулж байна.
Асахакүрюү Р.Жамъянтогтох/М-16/ Хару башёгийн эхний өдөр Митакэүми/М-15/-тэй учраа тааран түүнд ошидаши мэхээр унасан бол өнөөдөр Котоэйхо/М-17/ учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 1 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-14/ ням гарагт Нишикифүжи /М-14/ хүч үзэж түүнд ёрикири унасан бол өнөөдөр Тобизарюү/М-13/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж 1 даваа, 1 унаатай болов.
Ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-9/ өнөөдөр Рога А.Амарсанаа/М-10/-тай учраа тааран барилдаж түүнд хикиотоши мэхээр унаснаар 2 унаатай болсон бол Рога 1 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Ура/М-8/-тай таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж даваа, унаа нэг нэг боллоо.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ 2 дахь өдрийн барилдаанд Котошёохо /М-5/-той учраа таарч барилдах байсан ч бэртлийн улмаас башёг өнжихөөр болж, Котошёохо давааг авлаа.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Чураноүми/М-2/-тэй оноолт тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаж 1 даваа, 1 унаатай болов.

Сэкиваке Такаясү, Фүжинокава /М-2/-тай хүч үзэж түүнийг сүкүинаге мэхээр хаяж 2 даваатай болоод байна.

Озэки Аонишики энэ Ёшинофүжи /М-1/-тэй учраа тааран барилдаж түүнд ёритаоши мэхээр ойчиж тэд адилхан 1 унаа, 1 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Озэки Котозакүра энэ өдөр Комүсүби Вакамотохару-тай учраа тааран түүнийг ошидаши мэхээр давснаар 2 даваатай болов.
Их аварга Хоошёорюү башёгийн 2 дахь өдөр Вакатакакаге /М-1/-тэй таарч барилдан түүнийг окуридаши мэхээр хаяснаар 2 даваатай болоод байна.
Их аварга Ооносато энэ өдөр Комүсүби Атамифүжи-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 2 унаатай болов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!