SIPRI: Оросоос бусад зэвсэг нийлүүлэгчдийн экспорт өссөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
8 минут 49 секунд

SIPRI: Оросоос бусад зэвсэг нийлүүлэгчдийн экспорт өссөн

СТОКХОЛМ, 2026 оны гуравдугаар сарын 9 /TASS/. Дэлхийн улс орнуудын хооронд хийж буй гол зэвсгийн экспорт, импортын хэмжээ 2021-2025 онд 2016-2020 оныхтой харьцуулахад 9.2 хувиар өсжээ.

Европын орнууд зэвсгийн худалдан авалтаа 3 дахин нэмэгдүүлснээр хамгийн том импортлогч бүс нутаг болсон тухай дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI) дэлхийн зэвсгийн худалдааны талаарх саяхан нийтэлсэн тайландаа дурдсан байна.

Дэлхийн зэвсгийн хамгийн том нийлүүлэгч болох АНУ-ын нийт экспорт 27 хувиар өссөн бөгөөд үүний дотор Европ руу хийсэн нийлүүлэлт 217 хувиар нэмэгджээ. 2021-2025 оны зэвсгийн экспорт, импортын өсөлт нь 2011-2015 оны үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна. Ийнхүү өсөхөд Украин, Европын орнууд руу хийсэн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд 2021-2025 онд нийт экспортын 9.7 хувийг Украин эзэлжээ. Европ, Америкийг эс тооцвол бусад бүс нутгуудад зэвсгийн импорт буурсан гэж тайланд дурдсан байна.

2021-2025 онд зэвсгийн таван томоохон нийлүүлэгч нь АНУ, Франц, Орос, Герман, Хятад байжээ. Өнгөрсөн хугацаанд зэвсэг их хэмжээгээр импортолж авсан таван улс нь Украин, Энэтхэг, Саудын Араб, Катар, Пакистан байв.

2021-2025 онд Европын орнууд нийт зэвсгийн импортын 33 хувийг эзэлсэн бол дараа нь Ази, Номхон далайн орнууд (31 хувь), Ойрх Дорнод (26 хувь), Хойд, Өмнөд Америк (5.6 хувь) болон Африк (4.3 хувь) оржээ. НАТО-гийн гишүүн болох Европын 29 орны нийт зэвсгийн импорт 143 хувиар өссөн бөгөөд үүний 58 хувийг АНУ нийлүүлсэн байна. 2021-2025 онд Ойрх Дорнодын орнуудын импортын талаас дээш хувийг АНУ-аас (54 хувь) нийлүүлжээ.

АНУ ба Европын Холбоо

2021-2025 онд дэлхийн зэвсгийн нийлүүлэлтийн 42 хувийг АНУ эзэлжээ. 2016-2020 онд энэ үзүүлэлт 36 хувь байсан байна. 2021-2025 онд АНУ нийт 99 улс руу зэвсэг экспортолжээ. Тодруулбал, Европын 35 улс, Хойд болон Өмнөд Америкийн 18 улс, Африкийн 17 улс, Ази болон Далайн 17 улс, Ойрх Дорнодын 12 улс руу экспортолсон байна.

Сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа Европын орнууд Ойрх Дорнодын орнуудыг (33 хувь) гүйцэж, АНУ-ын зэвсгийн хамгийн том импортлогч (38 хувь) болсон байна. Энэ хугацаанд АНУ-ын зэвсгийн хамгийн том хүлээн авагч нь Саудын Араб (12 хувь) болжээ.

“Дэлхий ертөнц улам бүр олон туйлт болж буй үед ч гэсэн АНУ зэвсэг нийлүүлэгчийн хувиар дэлхийн зэвсгийн зах зэээлд давамгайллаа улам бэхжүүлсэн нь харагдаж байна. АНУ-ын зэвсэг худалдан авагчдын хувьд тус улсын дэвшилтэт технологийг эзэмших, мөн сайн харилцаа тогтоох боломжийг өгдөг бол АНУ зэвсгийн экспортыг гадаад бодлого, цэргийн аж үйлдвэрээ бэхжүүлэх хэрэгсэл гэж үздэг. Энэ нь Трампын засгийн газрын “Америк эн тэргүүнд” гэдэг Зэвсгийн экспортын шинэ стратегиар дахин тодорхой илэрхийлэгдэж байна” гэж SIPRI-гийн Зэвсгийн экспортын хөтөлбөрийн ахлах судлаач Питер Веземан бичжээ.

2021-2025 онд зэвсгийн нийлүүлэлтээр Франц хоёрдугаарт орж, дэлхийн экспортын 9.8 хувийг эзэлжээ. 2016-2020 онтой харьцуулахад 2021-2025 онд Францын зэвсгийн экспорт 21 хувиар өссөн байна. Францаас нийт 63 улс руу зэвсэг нийлүүлсэн бөгөөд Энэтхэг (24 хувь), Египет (11 хувь), Грект (10 хувь) хамгийн их хэмжээгээр нийлүүлжээ. Европын орнуудын экспорт таван дахин буюу 452 хувиар нэмэгдсэн бөгөөд өмнөх жилүүдийн адил бараг 80 хувийг нь бүс нутгаас гадуур экспортолсон байна.

Герман улс дэлхийн зэвсгийн экспортын 5.7 хувийг эзэлснээр Хятадыг гүйцэж түрүүлэн дөрөвдүгээрт бичигджээ. Германы зэвсгийн нийлүүлэлтийн 24 хувийг Украин, 17 хувийг Зүүн Европын бусад орнууд эзэлсэн байна. Италийн зэвсгийн экспорт 2016-2020 оныхоос 2021-2025 онуудад 157 хувиар өссөнөөр зургаадугаарт бичигджээ. Тус улсын экспортын талаас илүү хувийг (59 хувь) Ойрх Дорнодын орнууд, 16 хувийг Ази, Далайн орнууд, 13 хувийг Европын орнууд эзэлсэн байна.

ОХУ ба Хятад

Зэвсэг нийлүүлэгч 10 том орнуудаас зэвсгийн экспорт нь буурсан ганц улс нь ОХУ (-64 хувь) байжээ. Дэлхийн зэвсгийн экспорт дахь эзлэх тус улсын хувь 2016-2020 онд 21 хувь байсан бол 2021-2025 онд 6.8 хувь болж буурсан байна. 2021-2025 онд Оросын зэвсгийг 30 улс ба улс бус1 субъектэд нийлүүлжээ.

2021-2025 онд Оросын зэвсгийн экспортын дөрөвний гурав орчмыг (74 хувь) Энэтхэг (48 хувь), Хятад (13 хувь), Беларусь (13 хувь) гэсэн гурван улсад нийлүүлсэн байна.

БНХАУ 2021-2025 онд дэлхийн зэвсгийн нийт экспортын 5.6 хувийг эзэлж, экспорт нь 11 хувиар өссөн байна. Үүний ихэнх буюу 77 хувь нь Ази, Далайн орнуудад ногдож байгаа бол дараа нь Африкийн орнууд (13 хувь) орж байна. Хэдийгээр Хятад 2021-2025 онд 47 улс руу зэвсэг нийлүүлсэн боловч нийт экспортын 61 хувийг Пакистан дангаараа эзэлжээ.

Ойрх Дорнод

Зэвсэг нийлүүлэгч хамгийн том орнуудын жагсаалтын долоодугаарт Израил бичигджээ. Тус улсын дэлхийн зэвсгийн экспортод эзлэх хувь 2016-2020 оны 3.1 хувиас 2021-2025 онд 4.4 хувь болж өсжээ. “Газын зурвасын дайн, Иран, Ливан, Катар, Сири, Йемен улсууд руу довтолсон хэдий ч Израил дэлхийн зэвсгийн экспортод эзлэх хувиа нэмэгдүүлсэн” гэж SIPRI-гийн Зэвсгийн экспортын хөтөлбөрийн судлаач Заин Хуссейн онцолжээ. Израилын зэвсгийн үйлдвэрүүд дэлхийн зах зээл дээр өндөр эрэлттэй байдаг агаарын довтолгооноос хамгаалах системийг голчлон үйлдвэрдэг бол Израилын цэргийнхэн хэд хэдэн чухал техник хэрэгслийн импортоос хамааралтай байдаг ажээ.

Тус улс 2021-2025 онд дэлхийн зэвсгийн импортлогчдын жагсаалтад 14 дүгээрт бичигдсэн байна. Израилын зэвсгийн худалдан авалт 2021-2025 онд 2016-2020 оныхоос 12 хувиар өсжээ. 2021-2025 онд Израилын зэвсгийн импортын хамгийн их хувийг АНУ (68 хувь), Герман (31 хувь) эзэлсэн байна.

Ойрх Дорнодын орнуудын зэвсгийн импорт 2021-2025 онд 2016-2020 оныхоос 13 хувиар буурсан байна. Саудын Араб (6.8 хувь), Катар (6.4 хувь), Кувейт (2.8 хувь) улсууд 2021-2025 онд бүс нутгийн хамгийн том импортлогч орнууд болжээ. Ойрх Дорнод руу экспортолсон зэвсгийн талаас илүү хувийг АНУ (54 хувь), Итали (12 хувь), Франц (11 хувь), Германаас (7.3 хувь) нийлүүлсэн байна.

“Персийн булангийн орнууд Ойрх Дорнод дахь зэвсгийн импортын чиг хандлагыг тодорхойлдог. Саудын Араб 2011-2015 онд бүс нутгийн хамгийн том импортлогч байсан бол Катар 2016-2020 оноос 2021-2025 онд импортоо хоёр дахин нэмэгдүүлснээр одоо хоёрдугаарт орж байна. Бүс нутгийн байдалд хурцдаад буй үед Персийн булангийн орнууд АНУ, Франц зэрэг уламжлалт нийлүүлэгчидтэйгээ харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ шинэ нийлүүлэгчдийг хайж байна” гэж тайланд онцолжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

“TOURISM WEEK – 2026” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна