Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. 2026 оны 3x3 сагсан бөмбөгийн улирал албан ёсоор эхэлж байна. Манай 3х3-ын шигшээ багийн шинэ улирлын салхийг тавдугаар сарын 1-нд Сингапурт эхлэх Азийн аварга шалгаруулах тэмцээн хагална.
Азийн шилдэг багууд нэг дор цуглах энэхүү тэмцээнд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг “А” хэсэгт Тайваньтай багтлаа. Мөн урьдчилсан шатнаас шалгарсан нэг баг нэмэгдэх аж. Тэгвэл эмэгтэйчүүд “В” хэсэгт Шинэ Зеландтай орсноос гарна урьдчилсан шатнаас шалгарсан нэг баг нэмэгдэнэ.
Азийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн нь зөвхөн улирлын эхлэл төдий бус, Монголын 3x3 сагсан бөмбөгийн багуудын хувьд 2028 оны Лос-Анжелесын олимпын эрхийн төлөөх өрсөлдөөний чухал алхам юм. 2025 онд Монголын эмэгтэй шигшээ баг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, монголын сагсан бөмбөгчдийг дэлхийн тавцанд таниулсан.
Өнөөгийн байдлаар Монголын эрэгтэй баг Азийн чансааг тэргүүлж, эмэгтэйчүүд дэд байрт жагсаж байна.
2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрэгтэй, эмэгтэй багийн бүрэлдэхүүнийг энэ сарын 24-нд албан ёсоор зарлах ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!