Өнөөдөр Зам тээврийн яам, Төмөр замын газар, Азийн хөгжлийн банк, “Монголын төмөр зам” ТӨХК болон холбогдох байгууллагуудын төлөөлөл Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн төлөөлөгчдийг хүлээн авч, Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцууллаа.
Төлөөлөгчид төслийн трассын дагуу танилцаж, бүтээн байгуулалтын ажлын явц, хэрэгжилт болон цаашдын төлөвлөгөөтэй танилцав.
Мөн Хөшигийн хөндий өртөө, терминалын талбай, Хүннү хот болон хуурай боомтын хөгжлийн төлөвлөлтийн талаар мэдээлэл авч, төмөр замын шугамын дагуух инженерийн байгууламж, гүүр, далан болон холболтын хэсгүүдийн бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь үзэж сонирхлоо.
Түүнчлэн Багахангайн өртөөний холболтын хэсгийн ажлын явц, төслийн хэрэгжилтийн үр дүн, бүс нутгийн тээвэр, логистикийн хөгжилд үзүүлэх стратегийн ач холбогдлын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, санал солилцов.
Энэхүү танилцах арга хэмжээ нь оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төслийн хэрэгжилтийн талаарх нэгдсэн ойлголтыг нэмэгдүүлэх, цаашдын ажлын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой юм гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!