
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё 2026 оны 7 дугаар сарын 12-нд эхэлсэн бөгөөд Нагоя хотноо шинээр ашиглалтад орсон IG Arena (Айти Интернешнл Арена) ордонд амжилттай үргэлжилж байна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Нагоя башёгийн 7 дахь өдрийн /2026.07.18/ барилдааны тоймыг толилуулж байна.
Энэ өдөр Онокацү /М-15/ Б.Чойжилсүрэн Такеруфүжи /М-13/-тэй таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 1 даваа, 6 унаатай боллоо.
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-12/ өнөөдөр Дайсэйзан/М-16/-тай оноолт тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 2 даваа, 5 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-10/ энэ өдөр Фүжирёога /М-17/-тай таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж 2 даваа, 5 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа/М-10/ энэ өдөр Котоейхо/М-7/ учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 2 даваа, 5 унаатай боллоо.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/ өнөөдөр Дайэйшёо/М-4/-той учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар 2 даваа, 5 унаатай болоод байна.
Сэкиваке Аонишики башёгийн 10 дахь өдөр Фүжинокава /М-1/-тай учраа тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 6 даваа, 1 унаатай боллоо.
Озэки Котозакүра энэ өдөр Сэкиваке Атамифүжи-тэй хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 4 унаа, 3 даваатай болсон бол Атамифүжи 5 даваа, 2 унаатай болно.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Сэкиваке Котошохо-той оноолт тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж 6 даваа, 1 унаатай болов.
Их аварга Оносато өнөөдөр Хакүнофүжи/М-3/-тэй оноолт тааран хүчээ сорьж түүнийг ёрикири мэхээр давснаар 4 даваа, 3 унаатай байгаа бол
Хакүнофүжи 5 даваа, 2 унаатай болов.
Их аварга Хоошёорюү башёгийн 7 дахь өдөр башёг Хирадоүми/М-3/-тэй учраа таарч барилдан түүнийг сүкинаге мэхээр хаяснаар 5 даваа, 2 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!