
Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 11-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Өнөөдөр: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна.
08:30 цагт Монгол банкны Г байранд: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна.
09:00 цагт МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: “Номын сан: Өнөөдөр, маргааш-V” форум болж байна.
09:00 цагт Төрийн ордонд: Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт “Корпорэйт” зочид буудалд: ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн (МХТС)-ийн чадавхыг бэхжүүлэх КОЙКА төслийн үр дүнг дүгнэх хаалтын үйл ажиллагаа болно.
11:00 цагт Хангарди ордонд: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, хотын цаашдын хөгжлийн төлөвлөлт, бодлогын талаар мэдээлэл өгнө.
13:00 цагт Конрад Адэнауэрийн санд: Англи хэлээр зохион байгуулдаг “Falling Walls Lab” үндэсний ялагч тодруулах олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Анимо фестивалын хэвлэлийн хурал болно.
Төв аймагт: Монгол туургатан театрт 11:00 цагт Барилгачдын баяр болно.
“HUE арт” галерейд: Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл гарна.
Богд хааны ордон музейд: “Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн олны хүртээл болж байна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн үргэлжилж байна.
БНСУ-ын Бусан хотноо: Монгол Улсаас БНСУ-ын Бусан хотод суугаа Консулын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний урлагийн их театр, Пусаны Үндэсний урлагийн театр хамтран бүрэн хэмжээний тоглолт хийнэ.
Малайзын Пахан мужид: Ширээний теннисний Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцож байна.
БНХАУ-д: Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум болж байна.
ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!