Мягмар гараг буюу тавдугаар сарын 16 нь энэ сири эрийн хувьд дахин төрсөн өдөр болж байна. Тэрбээр сүйтгэлт газар хөдлөлтөд эвдэрч нурсан байшингийн нуранги дор гурван сар байжээ. Тэр яаж амьд гарсан нь учир битүүлэг байна.
Akhbar.fouri портал энэ азтай эрийн гэрэл зургийг нийтлэжээ. Тэр ердөө арьс, яс болсон нь зургаас харагдаж байна. Тэр маш их эцэж турж, сахал самбайндаа баригдаж, гэхдээ амьд байгаа нь гайхмаар!
Одоо сири эр эмнэлэгт байгаа бөгөөд удаан хугацаагаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ.
Энэ оны 2 дугаар сарын 6-нд Сири, Туркт газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн гол цохилтыг Туркийн хотууд авсан бөгөөд тэнд 50 мянга гаруй хүн амь үрэгдсэн юм. Харин Сири улсад 1414 оршин суугч амь насаа алджээ.
Я.Сүхбаатар