Автобусны буудлын хогийн савны хогны ихэнхийг ундаа, усны хуванцар сав эзэлдэг. Хэдийгээр өглөө эрт савыг сулладаг ч хуванцар сав нь овор хэмжээ ихтэй, хогийн савыг хурдан дүүргэдэг нь хотыг хогтой харагдуулах нь бий. Энэ асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэх боломжтой юм.
Тодруулбал, хуванцар сав дахин боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран автобусны буудлууд дээр дизайны шийдлийн оновчтой өнгө төрхтэй хуванцар цуглуулах савуудыг байрлуулж болно.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа TML хуванцар сав дахин боловсруулах үйлдвэртэй танилцлаа. Жилд 20 мянган тонныг боловсруулах хүчин чадалтай энэ үйлдвэрт 150 хүн ажиллаж байна. Хотоос жилдээ 18 мянган тонн хуванцрын сав гардаг.
Эднийх хуванцрын хаягдлыг сургууль, СӨХ, худалдаа үйлчилгээний зэрэг 560 гаруй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан килограммыг нь 250 төгрөгөөр худалдаж авдаг юм байна. Энэ үйлчилгээнд нь 50 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллуулж байна.
Эх сурвалж: MNB