Японы мэргэжлийн сумо бөхийн 7 дугаар сарын буюу Нагоя башёгийн 2 дахь өдрийн /2023.07.10/, барилдаанд 73 дахь Их Аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Нишикиги /М-1/-тэй таарч барилдан, түүнд сүкүинаге мэхээр унаснаар 1 даваа, 1 унаатай болоод байна.
Харин Сэкивакe Хошёорюү С.Бямбасүрэн, Шодай /М-2/-тай учраа таарч барилдан, түүнийг мэхээр ёрикири хаяснаар башёг 2 даваатай үргэлжлүүлж байна.
Нагоя башёгийн эхний өдөр Хокүсэйхо А.Даваанинж /М-11/, Охо /М-6/-той таарч барилдан түүнд котенаге мэхээр унаснаар унаа, даваа нэг, нэг боллоо.
Тамаваши Б.Мөнх-Оргил/М-7/, Такаяасү /М-7/-тэй таарч барилдан, түүнд ошидаши мэхээр ойчиж 1 унаа, 1 даваатай болов.
Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-12/, Макүүчид анх удаа дэвшин барилдаж буй Гонояама /М-13/-тай хүч үзэж түүнд хатакикоми мэхээр унаснаар 1 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Дайшохо Ч.Шижирбаяр /М-14/, энэ өдөр Котошохо /М-13/-тэй учраа тааран барилдаж, түүнд ёрикири мэхээр унаснаар 2 унаатай болоод байна.
Ташрамд дуулгахад, Домогт Их аварга Хакүхогийн дэвжээний шавь 20 настай Хакүохо дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа бөгөөд энэ өдөр Кагаяаки /Жюүрёо-1/-г ёрикири мэхээр хаяснаар 2 даваатай болов.