Унгар улсын нийслэл Будапешт хотноо 8 дугаар сарын 4-5-нд болох "Унгар-Мастерс-2023" Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит тэмцээнд 5 тивийн 59 орны 419 /эрэгтэй 216, эмэгтэй 203/ жүдоч хүч ур чадвараа сорино.
Энэхүү тэмцээнд Монгол Улсаас 9 эрэгтэй, 5 эмэгтэй нийт 14 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэгээ өгсөн юм байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг жинд Б.Ариунболд, Б.Цогт-Очир, Э.Сумъяабазар, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Ц.Цогтбаатар, Э.Батзаяа, 81 кг жинд Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг жинд О.Цэцэнцэнгэл нар барилдах бол эмэгтэйчүүдийн 48 кг жинд Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, +78 кг жинд А.Адъяасүрэн, Д.Номинзул нар хүчээ сорих юм.