Их, дээд сургуулиудыг яагаад нүүлгэх хэрэгтэй вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Танин мэдэхүй
Огноо
Унших
11 минут 1 секунд

Их, дээд сургуулиудыг яагаад нүүлгэх хэрэгтэй вэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн шилжүүлэх судалгааг танилцуулсан юм.

Тухайлбал, Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шар хад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэж, 41 мянган оюутныг хотын төвөөс гаргаж чадвал түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэнэ хэмээсэн. Тэгвэл тус судалгааг хэрхэн хийсэн болон их, дээд сургуулийг нүүлгэх хэрэгцээ, шаардлагын талаар судлаачид ийн ярьж байна.

Ж.Жаргал: Шалтгаанд чиглэсэн бодлого баримталбал илүү үр дүнтэй

Удирдлагын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, доктор Ж.Жаргал: Аливаа асуудал бүрийн ард шалтгаан, үр дагавар байдаг. Шалтгаанд суурилсан хотын бодлого гэж юу вэ гэдгийг Улаанбаатар хотын түгжрэлийн жишээн дээр ярья. Хотын түгжрэлийн нэг шалтгаан нь автомашины тоо. 10 гаруй жилийн өмнө дугаарын хязгаарлалт ярьж эхлэхэд Улаанбаатар хотод 280 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Өнөөдөр энэ тоо 700 мянгад хүрээд байгаа. Тухайн үед бид асуудлыг намжаах буюу гал унтраах бодлого л баримталсан. Таван тээврийн хэрэгсэл тутмын нэгийнх нь хөдөлгөөнийг хязгаарлачих юм бол хөдөлгөөний эрчим багасна, хурд нэмэгдэнэ гэж үзсэн. Гэтэл одоо энэ нь гал унтраасан бодлого байсныг харж болно. Бид түгжрэл юунаас болж үүсээд байгаа шалтгааныг олох ёстой. Шалтгаанд нөлөөлж байгаа олон хүчин зүйлийг шийдэхэд чиглэсэн бодлого баримталбал илүү үр дүнтэй. Бид өнгөрсөн хугацаанд дандаа л үр дагаврын хойноос хөөцөлдөж ирсэн. Тиймээс асуудлаас урьдчилан сэргийлэхэд төвлөрч, шалтгаанд суурилсан бодлогын бичиг баримтаа боловсруулах ёстой. Үүссэн асуудлыг шийдвэрлэх бодлого бол түр хугацаанд хүчинтэй, түр хугацаанд л үр дүнгээ өгдөг.

Х.Өнөржаргал: Улаанбаатар хотод өдөрт 2,882,317 зорчилт хөдөлгөөн хийгддэг

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Тээвэр хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Х.Өнөржаргал: "Улаанбаатар хотын авто замын сүлжээний тээврийн загварчлалыг хийхийн тулд хотыг тээврийн шинжилгээний 124 бүсэд ангилсан. Үүнийгээ найман бүсэд багцлан ангилж, замын хөдөлгөөний ачаалал хаана үүсээд байгаа зорчилтыг гаргасан юм. Улаанбаатар хотод өдөрт 2,882,317 зорчилт хөдөлгөөн хийгддэг, үүний ихэнх хувийг хотын төвийг зорьсон зорчилт эзэлж байгаа нь судалгаагаар гарсан. Зорчилт хөдөлгөөнийг зорилгоор нь ажилдаа явах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг рүү явах, төрийн үйлчилгээний зорчилт, амралт чөлөөт цагаа өнгөрөөх, худалдаа, үйлчилгээний зорчилт гэж ангилсан. Үүнээс их, дээд сургуулийг зорьсон зорчилт хөдөлгөөн 928,265 байгаагаас Их тойруугийн бүс буюу замын хөдөлгөөний ачаалал өндөртэй бүсэд 52,000 зорчилт байгаа юм.

Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн тэнхлэгтээ 347 мянган машин, босоо тэнхлэгтээ 259 мянган машин зорчдог. Өглөө, оройны оргил ачааллын үед замын хөдөлгөөний дундаж хурд 9-13 км/цаг, хөдөлгөөний чанарын үзүүлэлт “F” байна. Манай авто замын сүлжээ маш өндөр ачаалалтай байна гэсэн судалгаа гарсан.

Түгжрэл үүсгээд байгаа олон хүчин зүйлийн нэг нь их, дээд сургуулиудын төвлөрөл

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга, доктор М.Буяндэлгэр: 2013 онд дугаарын хязгаарлалт хийснээр хүмүүс хоёр машинтай болох сонирхол нэмэгдсэн. Энэ хэрээр автомашины тоо нэмэгдсэн. Машины тоо нэмэгдэнгүүт тэгш, сондгойгоор явуулах санаачилга гарч байгаа. Үүний дараа хилээр орж ирэх машиныг хориглоё, 10 жил болсон машиныг явуулах гэх мэт байдлаар энэ нь цааш үргэлжилнэ. Үр дагавартай зууралдсан тохиолдолд асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Тэгэхээр үр дүнд биш, шалтгаанд суурилж асуудлыг шийдэх шаардлагатай.

Улаанбаатар хотод түгжрэл үүсгээд байгаа олон хүчин зүйлийн нэг нь их, дээд сургуулиудын төвлөрөл. Үүнийг орон зай, инженерчлэл, эдийн засгийн хувьд задлах ёстой. МУБИС-ийг Ханын материал руу шилжүүлбэл 11,600 оюутан тийшээ очно. Тус байршилд 11 га газар чөлөөлсөн. Оюутнуудыг дагаад ажлын байр, үйлчилгээ, хөгжил бий болно.

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хувьд богино, дунд, урт хугацааны судалгаа гаргасан. Судалгаагаар шалтгаануудыг тодорхойлсны нэг нь их, дээд сургуулийг нүүлгэх юм. Гурван дэд төв рүү их, дээд сургуулийг нүүлгэж, эргэн тойронд хоёр км радиуст байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг их, дээд сургуулийнхаа лицей болгох боломжтой. ШУТИС-ийг Шар хад дэд төв рүү нүүлгэе гэж байгаа. Тэнд дөрвөн га газар дахин төлөвлөлтийн хүрээнд чөлөөлсөн. Эргэн тойрон дахь долоон сургуульд 22 мянган хүүхэд сурч байна. Энэ хүүхдүүд арван жилээсээ их, дээд сургуулийн хөтөлбөрөөр хичээллэвэл 22 мянган хүүхдийн боловсролын чанар сайжирна.

Гэр хороололд сургуулийн насны 184 мянган хүүхэд бий. Энд 50 мянган хүүхдийн хүчин чадалтай 60 сургууль бий бөгөөд 91 мянган хүүхэд сурч байна. Үлдсэн 90 мянга гаруй хүүхэд хотын төв рүү орж байна. Тэгэхээр гэр хороололд ерөнхий боловсролыг 52 сургууль хэрэгтэй. Энэ бол түгжрэлийн мөн л нэг шалтгаан. Үүнийг их, дээд сургуулиудаа нүүлгэж, лицей сургуулиудыг байгуулснаар шийдэх боломжтой.

Хөх хот их, дээд сургуулиа нүүлгэснээр түгжрэлээ бууруулж чадсан

ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Гэрэлт: Хөх хот цөөн хүн амтай хэр нь түгжрэлийн хэмжээгээрээ БНХАУ-даа эхний хоёрт ордог байлаа. 2000 он гарснаас хойш хоёр шугам метро тавьж, хоёр, гуравдугаар тойрог замыг хотоо тойруулж тавьсан. Эдгээр бүтээн байгуулалтууд нь түгжрэлээ шийдэхэд ихээхэн нөлөөлсөн юм. Мөн их, дээд сургуулиудаа хотын гадна нүүлгэн шилжүүлсэн. Тухайлбал, 2007 онд Өвөр Монголын их сургуулийг хоёрдугаар тойрог замын гадна шилжүүлсэн юм. Мөн Эдийн засгийн их сургуулиа хотын хойд хэсэг рүү, Боловсролын их сургууль, Анагаахын их сургуулиа хотоос гаргасан. Харин хувийн их, дээд сургуулиудаа хотын зүүн зах руу буюу нисэх онгоцны буудал орчимд "Их сургуулийн хотхон" хэлбэрээр байгуулсан. Хөх хот ийнхүү их, дээд сургуулиа хотоос гаргаснаар түгжрэлээ бууруулж, хүн амын тэнцвэрт байдлаа хангаж чадсан.

Их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн шилжүүлснээр түгжрэл 25 хувиар буурах тооцоолол бий

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн тэнхимийн дэд профессор, доктор Б.Ууганбаяр: Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн бусад аймгаас буюу улсын дунджаас хамаагүй өндөр байна. Үүнийг дагаад хүн амын төвлөрөл, түгжрэл үүсээд буй юм. Түгжрэлийн учир шалтгааныг дотор нь задалж үзэхэд Бага тойруу дахь төвлөрлийг сааруулах нэн шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Үүнийг шийдэх арга нь дэд төвүүд юм. Дэд төвүүдийг ажиллуулж, амилуулахын тулд ажлын байр бий болгох ёстой. Ажлын байрыг бий болгох зорилгын нэг хувилбар нь төрийн өмчит их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэх юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын дундаж хурд 9-13 км/цаг байгаа бөгөөд энэ байдлаараа байвал 2030, 2040 онуудад 6 км/цаг буюу тэг зогсолт руу шилжих төлөвтэй байгаа тул бид зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай. Их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн шилжүүлснээр замын хөдөлгөөний түгжрэл 25 хувиар буурах тооцоолол бий. Тэрчлэн 7000 ажлын байр шууд бусаар нэмэгдэн, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг орчим хувиар өсөх тооцоолол гарсан.

Нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зэрэг олон боломж нээгдэнэ

Эдийн засагч, доктор Б.Энх-Амгалан: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Улаанбаатар хотыг хөгжүүлэх, түүний дагуул хотуудыг хөгжүүлэх зорилтод их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэх гол шалтгаан огтлолцож буй. Мөн эдийн засаг талаас нь авч үзвэл 40 мянга гаруй оюутан дэд төвүүд рүү шилжин суралцсанаар хамгийн наад зах нь нийтийн хоолны салбарт үр ашиг бий болно. Тодруулбал, өдрийн эргэлтийн хэмжээг хамгийн багаар бодоход 150-200 сая гаруй төгрөг, сараар нь тооцоолж үзвэл 4-4.4 тэрбум төгрөгийн үр ашгийн өгөөжтэй байх юм. Тухайн дүүргийн эдийн засаг эрчимжээд ирэхтэй холбоотойгоор шинээр барих барилгын тоо, түрээсийн орон сууцуудын эрэлт, татварын орлого нэмэгдэх боломжтой. Татварын орлого нэмэгдсэнээр тухайн дүүрэгт тулгарч байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зэрэг илүү олон боломж нээгдэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна