БНСУ-ын Бусан хотод тэргэнцэртэй сэлэмний 23 хүртэлх насны залуучуудын ДАШТ эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас "Монгол алдар" сургуулийн тамирчин Д.Цолмон, "Мобиком корпораци" компанийн тамирчин Ж.Нарантунгалаг нар оролцохоор болжээ.
Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооноос энэхүү тэмцээнд ганцаарчилсан болон багийн төрөлд 8 тамирчин бэлдэж байсан ч 6 тамирчны виз гараагүйн улмаас ийнхүү 2 тамирчин оролцуулж байгаа аж. Монгол тамирчид энэ сарын 27-ны өдөр Бусан хотод очсон бөгөөд тэмцээний өмнөх олон улсын бэлтгэлдээ хамрагдаж байгаа аж.
Манай багийн ерөнхий дасгалжуулагчаар М.Мөнхтулга ажиллаж байгаа бол шүүгч Б.Гэрэлмаа олон улсын шүүгчийн эрх авахаар тус тэмцээнийг зорьжээ. Манай тамирчдын оролцох төрөл есдүгээр сарын 2-ны өдөр эхэлж, 4-ний өдөр тулалдана.