Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 05-6-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлын тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад харилцааны сайдын урилгаар энэ сарын 4-7-ны өдрүүдэд Саудын Арабын Ханхүү, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Төрийн ордонд: УИХ-ын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл хамтран ‘Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох арга хэмжээ”-г есдүгээр сарын 9 хүртэл зохион байгуулж байна.
15.00 цагт МҮХАҮТ-д: Эдийн засгийн нөхцөл байдал барилгын салбарт хэрхэн нөлөөлж байгаа, гадаад, дотоод нөлөөлөл, барилгын материал, орон сууцны зах зээлийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар “Эдийн засаг ба барилгын салбар” уулзалтыг зохион байгуулна.
Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд: СУИС, Уран зургийн галерей, “Амгалан Ертөнц” сангаас Төрийн соёрхолт, Ардын зураач Д.Амгалангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Бидний мөрөөдөл” уран зургийн үзэсгэлэн гарч байна.
МУЭ-ийн Арт галерейд: Монгол Улсын Дүрслэх урлагийн академийн хүндэт профессор, зураач С.Дагвадорж, уран бүтээлч Д.Дөлгөөн нарын хамтарсан "Алтан огтлолцол" уран бүтээлийн үзэсгэлэн есдүгээр сарын 10-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно