Словенийн Планика хотод гүйлтийн цанын 43 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2 дугаар сарын 21-нээс дугаар сарын 5-нд зохион байгуулахаар болжээ
Планика хотноо 2018 онд олон улсын цанын холбоо /FIS/-ны 51 дүгээр чуулган болсон бөгөөд Норвегийн Тронхэм хоттой өрсөлдөж ялалт байгуулснаар ДАШТ-ийг зохион байгуулах эрх авсан байна.
Монгол Улсаас тус тэмцээнд “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Батмөнхийн Ачбадрах, Ариунсанаагийн Энхтуул болон ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар дасгалжуулагч Б.Баттулгын хамт хурдаа сорино. Тэд дүрэв гарагт Европыг зорино.