Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2023" Азийн XIX наадам 14 дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Ханжоугийн "XSL Gymnasium JJI" ордонд болж буй жюү жицү бөхийн эрэгтэйчүүдийн 77 кг жинд хүчээ сорьсон М.Даваадорж Азийн наадмын хүрэл медалийн болзол хангалаа.
Ийнхүү эрэгтэйчүүдийн 77 кг жинд өрсөлдсөн М.Даваадорж хагас шигшээ шатанд Сингапурын тамирчинг өчих мэхээр ялж, хүрэл медалийн эзэн болж Азийн XIX наадмын жюү жицүгийн төрлийн Монголын анхны медальтнаар шалгарлаа. "Гаруда" академи, Цагаан уулын магнет ХХК, "Almighty clinic", "New care clinic"-ийн тамирчин М.Даваадорж эхний шатанд Кувэйтын бөхийг 2-0-ээр ялж, шигшээ 16-д Туркменистаны бөхийг 2-0-ээр хожин шигшээ наймд шалгарсан ч хагас шигшээд шалгарахын төлөө БНСУ-ын тамирчин Коо Бунчолд 0-2-ээр ялагдан дагах барилдаан хийж Узбекистаны тамирчинг идэвхийн оноогоор ялан хүрэл медалийн төлөө Сингапурын бөх Паул Лим /LIM Paul Tian Zhi/-ийг яллаа. Тэрбээр Азийн наадамд 2 дахь удаагаа хүчээ сорин барилдаж ийнхүү медалийн тавцанд гарч байгаа аж.