Бээжин хот /burged61.mn/ "Ханжоу-2023" наадам 15 дахь өдрөө үргэлжилж байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд Азийн наадмын алтан медалийн болзол хангаж, Монголын багийн энэ наадмын Монгол Улсын 3 дахь аварга тамирчин боллоо.
Түүний хувьд Азийн наадмаас "Парис-2024" олимпын эрхээ баталгаажуулсан төдийгүй Ази тивдээ тэргүүлэгч харваач тамирчин гэдгээ энэ амжилтаараа зарлалаа.
Өнөөдөр Ханжоу хотын LA Sports Centre Tower C ордонд болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээнд хүчээ сорьсон манай тамирчдаас 1 мөнгө /М.Лхагвагэрэл - 125 кг/, 2 хүрэл /Г.Ганхуяг - 97 кг/, /эмэгтэй 68 кг жинд Дэлгэрмаа/ медаль тус тус хүртэж Монгол Улсын баг нийт 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн тоогоороо 22 дугаарт, медалийн чанараар 15 дугаар байрт шалгарлаа.