Стандарт, хэмжил зүйн газраас Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог.
Энэ намрын ээлжит баталгаажуулалтын ажлын хүрээнд СХЗГ-тай хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын гэрээ хийсэн нефть болон шингэрүүлсэн шатдаг хийг түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагын нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх 300 орчим станцуудад хэмжил зүйн хяналт шалгалт, ээлжит баталгаажуулалтыг ХХШБГ-ын эзлэхүүний шалгагч нар хийж байна.
ХХШБГ-ын ЭЗХХБЛ-ийн улсын шалгагч нар жилдээ давхардсан тоогоор 4500 орчим түгээгүүрийн хошуунд хэмжил зүйн хяналт шалгалт, ээлжит баталгаажуулалтыг хийн Хэмжил зүйн тухай хуулийг сурталчлан ажиллаж байна.