Монгол Улсын иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал Английн SKYTRAX олон улсын судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од” зэрэглэлийн нисэх буудал үнэлгээ авлаа.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод төвтэй Скайтракс олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага нь 1989 онд байгуулагдсан бөгөөд терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-5 оноогоор үнэлгээ хийдэг байна.
Энэхүү "4 од" зэрэглэлийг хангаснаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал Франкфурт, Сидней, Хитроу зэрэг нисэх буудлуудын эгнээнд нэгдлээ.
Тус нисэх буудлын хамт олон Монгол Улсын Засгийн газар, агаарын тээвэрлэгч компаниуд, төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд болон бусад хамтран ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагаагаа улам бататгаж, зорчигч, үйлчлүүлэгчдэд өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.