Аргын тооллын 2023 оны 3 дугаар сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Харагчин усан туулай жилийн Хаврын тэргүүн Хөх бар сарын 14. Сумьяа гараг. Их морь одтой. Таван шар мэнгэтэй, харагчин гахай өдөр.
Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 18 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад оруулахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх /04 цаг 27 минут/ өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.