УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри-г хүлээн авч уулзав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад
Огноо
Унших
8 минут 15 секунд

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри-г хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өнөөдөр (2024.03.20) Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри -г хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри-тэй дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран өнгөрсөн хугацаанд “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлэн, 2023 онд төслийн үр дүнг нэгтгэн, дүгнэснийг дурдсан юм.

Тэрбээр, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж, үр дүнг нэгтгэн дүгнэснээс хойш өнгөрсөн 3 сарын хугацаанд талууд идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллаж, дараагийн шинэ зорилго, шинэ төслөө эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадсаныг онцлон тэмдэглэсэн юм. Энэ удаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Парламентын институцийг бэхжүүлэх нь” шинэ төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд өмнө нь хэрэгжүүлсэн төсөл болон одоо хэрэгжүүлэх төсөл нь зөвхөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг гэсэн хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас гадна найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны 60 жилийн баялаг түүхтэй Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хамтын ажиллагааны бодит илэрхийлэл гэж хэлж болно гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндөр түвшинд тогтвортой хадгалж, бодит үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри-гийн оруулж буй хувь нэмэр их юм гээд Улсын Их Хурлын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг халуун дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтойг тэмдэглэн хэлсэн юм. Тэрбээр, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүд нь Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлдэг олон төслүүдийн нэг. Тус агентлагийн зүгээс дэмжиж, хэрэгжүүлж ажилладаг төслүүд дундаас хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл бол “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл. Үүнийг зөвхөн Швейцарын хөгжлийн агентлаг ч ингэж дүгнэсэн хэрэг биш бөгөөд Швейцарын Холбооны Улсын Засгийн газар, хамтарч ажилладаг байгууллагууд ч ийнхүү үнэлдэг юм. Тийм ч учраас Швейцарын хөгжлийн агентлаг “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслөөрөө бахархдаг хэмээн онцолсон юм. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нь хүний эрх, ардчиллыг бэхжүүлж буй бусад улс оронд ч үлгэр жишээ болж байгааг 2023 оны 5, 6 дугаар сард Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн улсын парламентын Тамгын газрын ажилтнуудыг Монгол Улсад туршлага судлах үйл ажиллагаанд оролцуулах явцад харагдаж байсныг дурдав. Хатагтай Стефани Бурри хэлэхдээ, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн төсөл нь 7 жилийн хугацаанд үргэлжилж, Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас төслийн үйл явцыг үнэлж дүгнэн Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааг 2024 онд дуусгавар болгож бусад улс орнуудад төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн ч төслийн үр дүн, хоёр талын харилцан идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсад цаашид дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр болсны нэг нь “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл юм. Мөн түүнчлэн Монгол Улс нь хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс бөгөөд жендэрийн тэгш эрхийг батжуулах, бүс нутагтаа ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд Монгол Улсын Их Хурал манлайлж ажилладаг зэргийг өргөн хүрээгээр нь авч үзвэл бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг тул цаашид дэмжиж, хөгжүүлэх нь зүйтэй хэмээн Швейцарын Холбооны Улсын зүгээс үнэлж буй явдал юм гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат манай улс парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлэх, ард түмний төлөөллийн дээд байгууллага, хууль тогтоох институцээ шинэчлэх алхмуудыг эрчимтэй явуулж буй түүхэн үйл явдлын өмнө Швейцарын хөгжлийн агентлаг бидэнтэй тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна гээд “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл нь Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй, тогтвортой байлгахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна гэлээ. Түүнчлэн энэхүү төсөл нь Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх, тэр дундаа парламентын хяналт шалгалтын тогтолцоог хөгжүүлэхэд хамгийн тууштай, урт хугацаанд, үр дүнтэй хэрэгжсэн төсөл хөтөлбөр болж үлдэх ёстойг тэмдэглээд Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбооны хамтын ажиллагааны үр дүнг бататгахад чухал нөлөө үзүүлж, улмаар хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд ахиц дэвшил авчирна гэж үзэж байна гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын Холбооны Улсын Женев хотноо удахгүй болох Олон Улсын Парламентын Холбооны 148 дүгээр Ассамблейд оролцохоор төлөвлөж буй талаараа дурдаад энэ үеэр Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдаанд Олон Улсын Парламентын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2023 онд хэрэгжүүлсэн “Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ”-ний үр дүн, туршлагаа бусад улс орнуудын парламентын төлөөлөгчидтэй хуваалцана гэлээ. Тэрбээр, олон улсад танилцуулах, туршлагаа хуваалцах хэмжээнд үр дүнтэй хамтран ажиллаж байгаа Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри болон түүний хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Эрдэнэчимэг, зөвлөх С.Алтанхуяг, Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болор нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээлэв.

ХЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжив

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна