Өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 10-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороод болон Ажлын хэсгүүд хуралдана.
10.00-11.30 цагт МУИС-ийн Экологийн боловсролын төв (хуучнаар XI хороолол дахь Байгаль хамгаалах төв станц)-д: “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль” төслийн нээлт болно. Утас: 9458-2204. 9916-2254.
10.30 цагт“ Монгол Ньюс” мэдээллийн төвд: Нийслэлийн ҮЭ-үүдийн холбооноос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол энэ он гарсаар нэг бус удаа гарсантай холбоотойгоор Шадар сайд болон ОБЕГ-ын удирдлагад шаардлага хүргүүлнэ.
11.00 цагт Монгол Ньюс” мэдээллийн төвд:Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, “All events group”, Монголын дизайнерууд, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноом “Монгол хувцасны загварын 7 хоног”-ийг анх удаа зохион байгуулах талаар мэдээлнэ.
10.30 цагт “ДМК” оффис (Төрийн ордны хойно байрлах)-т: Жендэрийн Үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад улс төрийн намын дунд шатны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь” сэдэвт уулзалт зохион байгуулна. Утас: 9988-5696.
10.00-13.00 цагт МҮХАҮТ-д: “Экспортоо нэмэгдүүлэх боломж” олон улсын худалдааны хэрэгслийг ашиглах талаар сургалт, уулзалт хэлэлцүүлэг болно.
11.30 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: “STOP LYING” уриатай Сонгогчдын Анхдугаар чуулган зохион байгуулах талаар “Клаб-126” төслөөс мэдээлнэ.
15.00 цагт ШУА-д: "Эрдэмтдийн үг-61" цуврал лекцээр Функционал материалын лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Э.Уянга "Соронзон материалууд, тэдгээрийн хэрэглээ" сэдвээр лекц уншина. Утас: 9912-9274.