ХЕЛЬСИНКИ, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. Гадаадын жуулчид 2023 оны гуравдугаар сараас 2024 оны хоёрдугаар сарын хооронд Финландад нийт 4.7 сая удаа аялсан бөгөөд нэг аялалд дунджаар 807 евро, нийт 3.8 тэрбум евро зарцуулжээ.
“Визит Финланд” нийгэмлэг болон Финландын статистикийн газрын хамтарсан хэвлэлийн мэдээнд дурдсанаар, тус улсад зорчсон хүмүүсийн 73 хувь нь жуулчид байсан бол 27 хувь нь бизнесийн зорилгоор зорчжээ. Аялагчид дунджаар дөрвөн өдрийг Финландад өнгөрүүлсэн байна.
Гадаадын жуулчдын зардалд байр, ресторан, кафегаар үйлчлүүлсэн тооцоо, шатахууны төлбөр, мөнгөн шилжүүлэг, соёл, спортын үзвэр, дэлгүүр хэссэн зардлыг оруулжээ.
12 дугаар сараас 2 дугаар сар хүртэлх өвлийн улирлын үеэр 1.2 сая аялал бүртгэгдсэн бөгөөд аялагчид 1.1 тэрбум евро буюу нэг аялалд дунджаар 916 евро зарцуулсан байна. Зуны оргил үе буюу зургаадугаар сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд гадаадын жуулчид нэг аялалд дунджаар 801 евро, нийт 1.3 тэрбум евро зарцуулсан байна. Зуны улиралд гадаадын иргэд Финландад дунджаар тав хоног, өвлийн улиралд дөрвөн өдөр амардаг болохыг статистик мэдээ харуулжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал