Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жил болж буйтай холбогдуулан сонгуулийн хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх сургалтыг 21 аймагт зохион байгуулж байна. Энэ хүрээнд ШӨХТГ-ын ХЭЗДХГ-ын дарга У.Халиунаар ахлуулсан ажлын хэсэг мягмар гарагт Ховд аймагт ажиллалаа.
Сургалтад аймгийн ЗДТГ, Төрийн захиргааны байгууллага болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд Ховд телевиз, Олон Угсаатны телевиз, Зөв Ховд.мн цахим сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөвлөмж, мэдээлэл хүргэлээ.