Парисын олимпын медальтнууд хэдий хэмжээний шагнал авах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Спорт Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
7 минут 9 секунд

Парисын олимпын медальтнууд хэдий хэмжээний шагнал авах вэ?

ПАРИС, 2024 оны наймдугаар сарын 2 /CNBC/. Парисын Олимпын наадам амжилттай үргэлжилж, олон арван медаль эздэдээ очсоор байна.

Медаль, олимпын бэлгэдэл сахиусыг дуурайлган хийсэн чихмэл тоглоом, наадмын албан ёсны постер бүхий “нууцлаг” хайрцагнаас гадна зарим медальтан өөрийн гаргасан хичээл зүтгэлийнхээ төлөө нэмэлт мөнгөн урамшуулал авдаг.

Олон улсын Олимпын хорооноос медаль хүртсэнийх нь төлөө тамирчдад мөнгөн шагнал олгодоггүй боловч дэлхийн хэд хэдэн улс тамирчдаа урамшуулан шагнадаг. Тэгвэл Үндэсний олимпын хороод, спортын холбоод болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэлд үндэслэн CNBC телевиз шагналын хэмжээг нэгтгэн эмхэтгэснийг танилцуулъя.

Хамгийн өндөр шагнал

Олимпын аваргууддаа Хонконг, Сингапур хамгийн өндөр шагнал өгнө.

Парист өрсөлдөж буй Хонконгийн тамирчдад олгох мөнгөн урамшууллын дүн Токиогийн зуны Олимпынхоос 20 хувиар өсжээ. Тодруулбал, алтан медаль хүртсэн тамирчдад 6 сая хонконг доллар /768 мянган ам.доллар/ олгоно гэж Хонконгийн засаг захиргаанаас энэ сарын эхээр мэдэгдсэн байна. Харин мөнгө, хүрэл медальтнууд 3 сая, 1.5 сая хонконг долларын урамшуулал тус тус авах юм.

Харин Сингапурын эрх баригчид Олимпын алтан медальтнууддаа 1 сая сингапур доллар буюу 745 300 ам.доллар, мөнгөн медаль хүртсэн тамирчдад 500 000 сингапур доллар, хүрэл медальтнуудад 250 мянган сингапур доллар өгнө.

Алтан медаль хүртсэн тамирчдадаа зургаан оронтой дүн бүхий мөнгөн шагнал олгодог бусад орнуудыг дурдвал, Израил, Малайз, Казахстан, Индонез орж байна. Израилын зүгээс алтан медальд нэг сая израил шекел /270 537 ам.доллар/ санал болгож байгаа нь Токиогийн наадмынхаас 50 хувиар өссөн үзүүлэлт юм.

Зохион байгуулагч орон болох Франц ч мөн адил мөнгөн урамшууллаа нэмэгдүүлсэн гэх мэдээлэл байна. Алтан медаль хүртсэн тамирчдыг 80 мянган евро буюу 86 528 ам.доллароор урамшуулах төлөвтэй байгаа нь өмнөх зуны Олимпоор санал болгосноос 15 мянган еврогоор илүү байгаа юм.

Үүнээс гадна зарим улс орнууд шагналын тавцан дээр зогсож чадаагүй тамирчдад ч шагнал урамшуулал өгдөг байна. Тухайлбал, Германы Спортын тусламжийн сангаас Олимпын наадамд эхний найман байрт шалгарсан тамирчдад мөнгөн шагнал олгодог. Алтан медаль хүртсэн тамирчдын хувьд 20 мянган евро авдаг байна.

Энэтхэгийн Олимпын тамирчид засгийн газар болон үндэсний спортын байгууллагуудын аль алинаас мөнгөн шагнал хүртдэг гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Засгийн газар алтан медаль хүртсэн тамирчдад 7.5 сая рупи буюу 90 мянган ам.доллар өгдөг бол Энэтхэгийн Олимпын холбоо түүнээс тусдаа 10 сая рупи өгдөг гэнэ.

Машин, үхэр, орон сууц

Мөн зарим тамирчдын хувьд бэлэн мөнгөнөөс гадна эсвэл түүний оронд засгийн газар болон хувийн компаниудаас орон сууц, машин зэрэг нэмэлт шагнал авах боломжтой байдаг.

Казахстаны Олимпын тамирчид алтан медаль хүртсэн тохиолдолд 250 мянган ам.доллар, харин мөнгөн медаль хүртвэл 150 мянган ам.доллар, хүрэл медаль авбал 75 мянган ам.доллар авах боломжтой гэж хэвлэлүүд мэдээлжээ. Мөн медаль хүртсэн хүмүүст төрөөс орон сууц өгдөг байна.

Малайзын Үндэсний спортын зөвлөлөөс алтан медаль хүртсэн тамирчдад 1 сая ринггит буюу 215 563 ам.доллар, мөнгөн медаль хүртсэн тамирчдад 300 мянган ринггит, хүрэл медальтнуудад 100 мянган ринггит олгохоор төлөвлөж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Малайзын зарим хувийн компаниуд тансаг зэрэглэлийн орон сууц эсвэл нэмэлт мөнгөн шагнал гэх мэт өөр урамшууллуудыг санал болгосон ч гэх мэдээлэл байна.

Малайзын Залуучууд, спортын сайд Ханна Йеогийн хэлсэн үгийг эш татан орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, медалийн тавцан дээр гарсан бүх тамирчинд “гадаадад үйлдвэрлэгдсэн машин” бэлэглэх ажээ.

Өмнөд Солонгосын медальтнуудад мөнгөн шагналаас гадна тэтгэмж олгодог. Алтан медаль хүртсэн тамирчид 63 сая воны /43 288 ам.доллар/ мөнгөн шагналаас гадна насан туршдаа сар бүр нэг сая воны тэтгэмж эсвэл 67.2 сая воны нэг удаагийн тэтгэмжийн аль нэгийг сонгон авах боломжтой гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин мөнгөн медаль хүртсэн тамирчин 35 сая вон, хүрэл медалийн эзэн болсон тамирчин 25 сая вон авдаг.

Түүнчлэн зарим тамирчид үнэгүй ундаа, тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх зэрэг бусад бэлгийг авах боломжтой. Хонконгийн нийтийн тээврийн оператор “MTR” корпорацын зүгээс Олимпын медальтнуудад насан туршдаа үнэ төлбөргүй зорчих тасалбар олгоно гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Польшийн тамирчин Клаудиа Зволиньскагийн хувьд каноэ завины тэмцээнд мөнгөн медаль хүртсэнийхээ төлөө Олимпын хорооноос 200 мянган злотын /50 374 ам.доллар/ мөнгөн шагнал хүртэхээс гадна уран зураг, амралтын газрын эрхийн бичиг, тэтгэлэг, очир алмааз авах төлөвтэй байна.

Олимпод оролцогчид хачирхалтай сонин бэлэг авах тохиолдлууд ч мөн бий. Тухайлбал, Токиогийн наадамд Малайзыг төлөөлөн оролцсон тамирчдад насан туршид нь хоол ундаагаар үнэгүй үйлчилнэ гэж нэгэн орон нутгийн сүлжээ ресторан амласан талаар хэвлэлүүд мэдээлж байлаа.

Мөн Японы ширээний теннисчин Касүми Ишикава Токиогийн наадмаас мөнгөн медаль хүртсэнийхээ дараа 100 шуудай будаа бэлгэнд авчээ. Түүнчлэн Индонезын бадминтоны алтан медальт Априяни Рахаю, Грейсиа Поли нарт таван үнээ, бөөрөнхий махны ресторан, шинэ байшин санал болгосон гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байлаа.

Харин Их Британи, Норвег болон бусад цөөн хэдэн орны тамирчид шагналын тавцан дээр гарсныхаа төлөө ямар нэгэн мөнгөн урамшуулал авдаггүй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан

ПАРИС-2024: Олимпын наадмын найм дахь өдрийн тойм мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна