Энэ онд тохижилтын 46 ажил хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
16 минут 25 секунд

Энэ онд тохижилтын 46 ажил хийнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн даваа гарагт /2023.03.20/ болж хотын дарга авто зам, дугуйн зам, явган хүний зам, гүүрэн байгууламжийн ажлын явцын талаар тодруулав.

Явган хүний замыг хамгийн багадаа 2.7 метр, түүнээс дээш өргөнтэй тавина

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ жил он дамжин хэрэгжиж байгаа 114 арга хэмжээ байна. 2022 онд Түгжрэл бууруулах арга хэмжээний хүрээнд 11 ажил эхлүүлсэн. Тухайлбал, Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын 750 метр авто замын ажил эхэлсэн. Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй буюу Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох гүүрэн байгууламжийн ажил 39 хувьтай яваа. Ирэх 6 дугаар сар гэхэд дан нурууг угсарна гэж тооцоолж байгаа.

Зайсангийн хос гүүрний ажил 33 хувьтай байна. Дулааны шугам солих учраас дулаан хаах хүртэл бэлтгэл ажлыг хангана. Шар хаднаас Улиастайн эцэс хүртэлх замын ажил үргэлжилж байгаа. Улиастай талаасаа 800 метр замын ажлыг хийсэн.

2022-2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 36 арга хэмжээ бий. Энэ хүрээнд Шувуун фабрик Сонгино чиглэлийн авто замын Туул гол дээрх төмөр бетон гүүр, Санзайн авто замын засвар, шинэчлэл, Цэргийн амралтаас хойш үргэлжлэх нэг км зам зэрэг ажлууд дууссан” гэлээ.

Тодруулбал, 24 ажил дууссан бөгөөд 12 ажил хэрэгжих шатандаа явж байгаа юм. Өнгөрсөн жил 22 байршилд явган зам тавьсан бол энэ жил Бага тойруугийн үлдсэн байршилд явган зам тавина гэдгийг хэлж байв.

Хотын дарга дугуйн замууд хоорондоо холбогдохгүй байгааг онцолж, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгаатай уялдуулахыг үүрэг болгов. Мөн явган замыг хамгийн багадаа 2.7 метр, түүнээс дээш өргөнтэй тавих ёстойг санууллаа. Түүнчлэн ажлаа шуурхайлж, хотын ажлыг аваад ажлаа гүйцэтгэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулж, хариуцлага тооцох ёстой гэдгийг онцлов.

Дугуй цагааны тохижилтын ажил 85 хувьтай байна

Тохижилт, ногоон байгууламжийн ажлын явцын талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ: “Нийслэлд 2022-2023 онд 207 гэрээт ажлыг хэрэгжүүллээ. Үүнээс 94 ажлыг 2022 онд ашиглалтад оруулсан. Он дамжин хэрэгжиж байгаа 113 ажил байна. 2023 онд тохижилтын 46 ажил хэрэгжихээс найман ажилд гэрээ байгуулсан. 38 ажил гэрээ байгуулахаар хүлээгдэж байна” хэмээв.

Мөн 2022 онд ашиглалтад орсон томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг танилцууллаа. Тухайлбал, “Асем вилла” хотхоны хойд талын Туул голын эрэг дагуух тохижилтын ажил дууссан. Тохижилтын ажил нийт 35 мянган ам метр талбайг хамрах бөгөөд авто зам, зогсоолын ажил, хайрган зам, явган замын өнгөт хавтан, үерийн далан, голын эргийн металл рамтай тавцан, сүүдрэвч, нийтийн бие засах газар, харуулын байр, гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж, сандал, хогны сав, эко налуулга, шорлогийн талбай зэрэг ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэжээ.

Богд хааны ордон музейн тохижилтын ажил 2465 ам метр талбайг эзэлнэ. Авто машины зогсоол, байгалийн боржин чулуун явган зам, ногоон байгууламж, хуйлмал зүлэг, гэрэлтүүлэг, ариун цэврийн байгууламж, сандал, хогны сав зэрэг ажлуудыг хийсэн байна.

Ар зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын тохижилтын ажлын тухайд явган хүний зам, бут хашаалж тарих ажил, хүүхдийн модон тоглоом, явган хүний гүүр, ногоон байгууламжийн ажил, гадна цахилгаан, гадна бохирын асуудлыг шийдэх зэрэг ажлуудыг хийсэн. Өдгөө авто замын ажлыг яаралтай гүйцэтгэж, угтах хэсгийн чулуун замын ажлыг яаралтай дуусгаж, 4 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Ажлын нийт гүйцэтгэл 85 хувьтай байна.

Харин Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын тохижилтын ажил нийт 36 мянган ам метр талбайг хамарна. 2022 онд авто зам, зогсоолын ажил, хайрган зам, явган замын өнгөт хавтан, үерийн далан, голын эргийн металл рамтай тавцан, сүүдрэвч зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн 2023 онд нийтийн бие засах газар, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, камержуулалт, тоноглол, тоглоомын талбай, нийтийн театр зэрэг ажлуудыг хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дураар ажиллахаар 2000 гаруй хүн бүртгүүлжээ

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг ирэх наймдугаар сарын 16-23-нд 11 спортын төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр нийслэлийн удирдлагуудад мэдээлэл өгөв.

Тэрбээр “Зүүн Азийн олимпын хороонд наадмын бэлтгэл ажлын тайланг сар бүр онлайнаар илтгэж байгаа. Мөн наадмын дэргэд Хот, Олимп, Спорт гэсэн гурван дэд хороо байгуулсан. Өдгөө наадмыг олон нийтэд сурталчлах, таниулах арга хэмжээг зохион байгуулж буй. Түүнчлэн эсээ бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Мөн наадмыг сурталчлах спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Наадмын хөтөлбөрт багтсан төрлүүдийн тест тэмцээнүүдийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Наадмын хүрээнд 1500 орчим хүнийг хамруулсан 30 гаруй сургалтыг зохион байгуулж, наадамд ажиллах хүний нөөц, сайн дурын ажилтнуудыг чадавхжуулна. Сайн дураар ажиллахаар Монголоос 1950, гадаадаас 120 гаруй хүн сайн дураар ажиллахаар бүртгүүлсэн. Тэмцээнийг 10 гаруй барилгад зохион байгуулна” гэлээ.

Наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэн, хаалтыг Сүхбаатарын талбайд хийхээр төлөвлөжээ. Наадамд 1500 гаруй тамирчин оролцож, нийт 2700 орчим хүн тэмцээнийг зорьж ирэх төлөвтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Анх удаа зохион байгуулж байгаа том хэмжээний наадам тул сайн зохион байгуулах хэрэгтэй. Нийслэлийн харьяа байгууллагууд уялдаа холбоотой, ач холбогдол өгч ажиллах шаардлагатай. Мөн хотын иргэдийн төлөө хийж байгаа ажилдаа эзэн болж ажиллаарай” хэмээв.

Налайх, Баянзүрх дүүргийн хилийн цэс дэх маргааныг шийдвэрлэх Ажлын хэсэг ажиллаж байна

Үүний дараа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодрууллаа. Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт, Налайх, Баянзүрх дүүргийн хилийн цэс дэх маргаан, газар эзэмших, ашиглах эрх олгосон асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах танилцуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Түгжрэлийг бууруулах төсвөөр 2023 онд есөн ажил, 110 нэгж талбарыг чөлөөлөхөөр ажиллаж байна. Улс, нийслэлийн хөрөнгөөр 19 ажил, 619 нэгж талбар чөлөөлөхөөр байгаа. Налайх, Баянзүрх дүүргийн хилийн цэс дэх маргаан, газар эзэмших, ашиглах эрх олгосон асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг гарсан. Өнгөрсөн долоо хоногт хуралдаж, шийдвэрийг гарган ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгогдсон 14 архитектур төлөвлөлтийн даалгавар, 10 батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцалсан эсэх талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өгөв. Тэрбээр: “Нийслэлд зөвшөөрөлгүй барьсан 55 барилгыг Зөвлөлийн хурлаар танилцуулсан. Хурлаас 14 архитектур төлөвлөлтийн даалгавар, 10 батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцлахаар үүрэг өгсөн. Ажлын хэсэг хуралдаж, архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцлахаар шийдвэр гаргана” хэмээлээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 5076 айлын орон сууц ашиглалтад орно

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хийсэн ажлын явцын талаар Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 2023 онд 10 байршлын 26 хэсэгчилсэн талбайд 26 төсөл хэрэгжүүлэгч компани 5076 айлын орон сууц ашиглалтад оруулна. Энэ нь 46 блок барилга бөгөөд нийт 159 нэгж талбарыг чөлөөлнө. Өнгөрсөн жил дахин төлөвлөлтийн хүрээнд 5900 айлын орон сууц ашиглалтад орсон нь хамгийн өндөр үзүүлэлт. Өмнө нь 1000-1500 айлын орон сууц ашиглалтад орж байсан. Ногоон орон сууцны төслийн хүрээнд 5.6 га газар чөлөөлсөн. Үүнээс 1.2 га газарт ногоон орон сууцны зураг төслийн ажил хийсэн” гэлээ.

Хотын дарга дэд төвүүдийг түшиглэн нийгмийн бүтээн байгуулалт хийх, мөн орон сууцжуулах бодлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг онцолж байв.

Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэх зорилгоор хийж байгаа туршилтын талаар Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Энэ сарын 10, 13-нд Энхтайваны өргөн чөлөөнд явдаг Ч:1 чиглэлд туршилт хийж, өглөө автобусны эцсийн буудлаас явдаг байсныг буудлуудаас нэгэн зэрэг хөдөлгөсөн. Ингэснээр автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан. Зорчигчдоос санал авахад 81.5 хувь нь энэ зохион байгуулалтыг дэмжлээ. Цаашид энэ чиглэлийн ажлуудыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Сургуулийн 75 автобусны 25 нь үйлчилгээнд явж байсан. Сүүлд орж ирсэн 50 автобусыг есөн дүүрэгт хуваарилж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн. Дүүрэг бүрд маршрут, төлөвлөлтийг гаргасан” гэлээ.

Автобусыг дүүргүүд хүлээн авсан бөгөөд жолоочийн цалин гэх мэт урсгал зардлыг нийслэлээс хариуцахаар болжээ.

Хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.
  • Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах.
  • Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй, дүйцүүлэн тооцох журам зөрчин томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.
  • Төрийн улс төрийн, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.
  • Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон, Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг зөрчиж томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон ажилтан, албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.
  • "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг"-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоосон ч төрийн албанд томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, нийтлэг хэм хэмжээг удаа дараа зөрчсөн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.
  • Хотын стандартыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд олон нийтэд сурталчлан таниулах, сургалт арга зүйгээр хангах ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Орон сууцны барилгын ашиглалтын төлөв байдалд, инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдал зэрэгт тандалт судалгаа хийж, барилгыг паспортжуулах ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, урагдсан, өнгө үзэмжгүй хаяг, зар сурталчилгааны байгууламжуудыг буулгах ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн худалдаа, үйлчилгээний газруудын гадна орчны цэвэрлэгээ, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах, түр хадгалах цэгийн стандартыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Авто замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн болон ачаа тээврийн хэрэгслийн хаягдал утааны агууламжид шинжилгээт хяналт шалгалт хийж, стандартад нийцүүлэх ажлыг зохион байгуулах.
  • “Стратегийн команд штаб”-ын сургуулийн хүрээнд хийгдэх Гамшгаас хамгаалах танхимын болон биет дадлага, сургалт болон бэлэн байдлын үзлэгтэй батлагдсан хуваарийн дагуу байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг бүрэн хамруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Авто тээврийн техник хяналтын үзлэг, оношилгооны газруудын талаар санал боловсруулж танилцуулах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хороо, эрүүл мэндийн төвийн цогцолбор ашиглалтад орлоо
Хороо, эрүүл мэндийн төвийн цогцолбор ашиглалтад орлоо
 
Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ
Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой