Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Цахим спортын “CS2” төрлийн мэргэжлийн багуудын чансааг тогтоодог хамгийн том хоёр платформ байдаг нь “Valve”, “HLTV” юм.
Өнгөрсөн долоо хоногт “HLTV”-гийн шинэ чансаагаар хоёрдугаар байрт жагссан “MongolZ” Өдгөө Сербийн Белград хотод болж буй “Counter Strike 2” тоглоомын “FISSURE Playground 2”-д оролцож байгаа билээ. Тус тэмцээнд “MongolZ” өчигдөр гуравдугаар тойрогт Хятадын “Tyloo” багийг 2:1-ээр хожсон.
Энэ тэмцээний дараа “Valve”-аас гаргадаг VRS чансааны жагсаалтаар дэлхийд тэргүүлж эхэллээ. Ийнхүү тэд анх удаа дэлхийн чансааг тэргүүллээ. “MongolZ” баг 1960 оноогоор тэргүүлж байгаа бол “Vitality” 1955 оноотой удаалж байна. Харин “Spirit” 1943, “MOUZ” 1870, “Falcons” 1822 оноогоор эхний тавд багтлаа.
Ташрамд дурдахад, Белградын тэмцээнд түрүүлсэн баг 200 мянган ам.доллар халааслах бол дэд байр эзэлсэн нь 100 мянган ам.доллартай буцна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!