2025 оны аравдугаар сарын 5-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт 113.3 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар өссөн байна.
Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 110.1 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 108.3 сая зорчигч зорчжээ.
Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 1.2 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 1.9 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өссөн дүн гарчээ.
Эх сурвалж: Зам, тээврийн яам
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!